АНУ-ын Айдахо мужийн нэгэн эмэгтэй хөл хорионы хүрээнд хаагдсан тоглоомын талбайд хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчлагджээ. Үүний дараа тэрээр гэртээ байх дүрмийг зөрчсөнийхөө төлөө олон нийтийн өмнө уучлалт гуйсан байна.
40 настай Сара Брэдиг цагдаа нар тоглоомын талбайгаас гарахыг удаа дараа шаардсан ч татгалзсаар байсан тул түүнийг баривчилжээ. Энэ үеэр Меридиан хотын Жулиус М. Клейнерын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд мөн эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт тоглоомын талбайг эргэн нээхийг шаардан жагсаж байжээ. Сара Брэдигийн үйлдэл тэр үдэш Хотын захиргааны танхимын гадаа улам томоохон эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн байна.
Харин хэд хоногийн дараа Брэди Меридиан хотын цагдаагийн газрын урд зогсон, хийсэн үйлдэлдээ уучлал гуйжээ. Тэрээр “Хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулахыг хүссэндээ, сэтгэлийн хөдлөлдөө автан гаргасан үйлдэл минь ийнхүү найз нөхөд, гэр бүл, хамт олон, Айдахо муж, манай улс болон дэлхий даяар ийм талцал, хуваагдал үүсгэнэ гэж бодсонгүй” гэж хэлэв.
Мөн тэрээр "Бидний эрх чөлөөг хязгаарлаж буй одоогийн хязгаарлалттай санал нийлэхгүй байгаа" хэдий ч өөрийн үйлдлээ Меридианийн Цагдаагийн хэлтсийг оролцох хэмжээнд хүрнэ гэж огт бодоогүй гэлээ.
Эх сурвалж: newsweek.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
бүгдээрээ тоглоод өвдөөд хээж далдраач