СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ковид-19-ийн тархалтыг бохир усны суваг ашиглан тандаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн улс орнууд коронавирусийн тархалтыг судлах, халдварын тохиолдлуудыг илрүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ч эмч, эмнэлгийн байгууллагуудад илрээгүй нуугдмал тохиолдол их байгаа гэж үзсэн. Өвчний оношлогоог аль болох яаралтай, түргэн шуурхай явуулах шаардлагатай ч хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул зарим эрдэмтэд бохир усны суваг, хоолой ашиглан нуугдмал тохиолдлуудыг илрүүлэхээр ажиллаж байна.

. Тухайлбал АНУ-ын орон нутгийн эрх баригчид ялгадас дотор коронавирус байгаа эсэхийг шалгах RNA оношлуурыг ашиглаж эхэлжээ.

Энэ нь вирусээр халдварласан шинж тэмдэг илрээгүй тохиолдлууд хэр байгааг тандан судлахад тустай юм байна. Одоогоор Америкт илэрсэн сая орчим тохиолдол нь иргэдэд ямар нэг байдлаар өвчний шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ хийж вирусээр халдварласныг нотолсон тоо юм.

Мид Атлантик мужийн Делавэр хотын эрх баригчид Массачуссетсын технологийн их сургуулийн Биобот стартап компанитай хамтран бохир усыг шинжилж коронавирусийг илрүүлэхээр ажиллаж байна. .

Nature сэтгүүлд нийтэлснээр дэлхий даяар 10 гаруй эрдэм шинжилгээний баг Ковид-19-ийн илрүүлэг шинжилгээнд муу усыг ашиглаж байна. Тухайлбал Нидерланд, Швед, Австрали, Шинэ Зеланд улсуудад эрдэмтэд бохир уснаас коронавирус илрүүлсэн. Нидерландын Хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв хоногийн дараа бохир усны хоолойгоос вирусийг олжээ.

Халдварыг илрүүлэхэд муу усны суваг ашиглах арга туршлагыг урьд өмнө суулгалт, улаан бурхан өвчнүүдийн үед хэрэглэж байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.