СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгосын “супер халдвар тараагч” эмнэлгээс гарлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

. Өмнөд Солонгосын коронавирусийн 31 дэх өвчтөн тэрээр удаа дараа шинжилгээ өгөхөөс татгалзан, сүмийн үйл ажиллагааны талаар бүрэн бус мэдээлэл өгсөн нь тус улсад халдварын огцом дэгдэлт үүсэхэд хүргэсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа билээ.

Анх хоёрдугаар сарын 17-нд эмнэлэгт хэвтсэн уг эмэгтэйн биеийн байдал сайжирч, өвчний шинж тэмдгүүд арилснаар энэ сарын 22-нд шинжилгээ хийхэд хариу нь “сөрөг” гарсан байна. Давтан шинжилгээгээр мөн “сөрөг” хариутай гарсан учир түүнийг 24-ний өдөр эмнэлгээс гаргажээ.

Тэгү хотоос саяхан хийсэн судалгааны үеэр уг эмэгтэйн худал мэдүүлгүүд илэрсэн байна. Тэрээр хоёрдугаар сарын 9,16-ны өдрүүдэд Шинчёнжи сүмийн цуглаанд очсон гэж мэдүүлсэн хэдий ч хяналтын камерын бичлэгээр хоёрдугаар сарын 5-ны өдөр ч мөн очсон болох нь тогтоогджээ. Мөн 16-ны өдөр сүмд байхдаа зөвхөн таван давхарт байсан гэдэг нь худлаа байсан ба тэрээр 7 давхарт ч мөн гарсан байжээ.

Тус хотын Халдварт өвчин менежментийн хэлтсийн дарга Ким Шин Ү “31 дэх өвчтөн бол Тэгү хотын хамгийн удаан хэвтэн эмчлүүлсэн өвчтөн. Коронавирусээр өвчилсөн иргэд ихэвчлэн 3-4 долоо хоног эмнэлэгт хэвтдэг ба үүн лүгээ адил хоёр сараас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэх нь ховор байдаг” гэжээ. .

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
4 жилийн өмнө
66.181.184.23

тэгээд зүгээр явууллаа юу

zoshin
4 жилийн өмнө
202.179.25.209

alish orni avgai huuhnuud adilhan teneg baih yumdaa

Зочин
4 жилийн өмнө
183.96.24.108

Teneg zuruud gimchinuud hohchinee..

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.