Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон арав гаруй хэвлэл мэдээллийн байгууллагынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулж буй “Пентатерра”, “Тайхаржин майнинг” зэрэг алтны компаниудын үйл ажиллагааг сурвалжилсан билээ.
Учир нь “Пентатерра” компани нь Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэлийн хүү Аранзалын эзэмшлийнх бөгөөд тухайн уурхай хууль зөрчиж ажиллаж байгаа эсэхийг газар дээрээс нь сурвалжилсан юм.
Тус компани хууль зөрчин голын ай сав, ойн сан бүхий газар алт олборлож, Баянгол сумын Баян багийн 200 гаруй малчин өрхийн мал амьтны ундны ус болсон Баянгол, Нарангийн гол, Уртын булаг зэрэг гол, уснуудыг тасалж, боон бүр ширгэхэд хүргэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
buzruud