УИХ дахь Ардчилсан намын зѳвлѳл өнөөдөр /2020-04-27/ хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ
Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт манай намд элссэн. Ингээд манай нам найман гишүүнтэй болсон тул УИХ-д бүлэг байгуулах хууль эрх зүйн орчны шаардлагыг хангалаа. Энэ долоо хоногт багтаж бид УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ өргөн барина" гэлээ.
Дашрамд дурдахад 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам есөн суудал авсан. УИХ-д найм ба түүнээс дээш гишүүнтэй байж "БҮЛЭГ" байгуулах эрх үүсдэг. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Ардчилсан намаас гарснаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг татан буугдсан юм. Энэ удаад О.Баасанхүү гишүүн Ардчилсан намд элссэнээр тус нам УИХ-д найман суудалтай болсон. Иймд "БҮЛЭГ" байгуулагдах эрх үүсчээ
УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр хэд хэдэн заалт бидний анхаарлыг татаж байгаа. Ялангуяа УИХ-ын дарга хурал зохион байгуулагч болохоос шийдвэр гаргагч хүн биш. Гэтэл тэр хүний эрх мэдлийг нэмсэн, нэмэхийг оролцсон, гишүүдийн бүрэн эрхэд халдсан заалтууд орж ирж байна. УИХ бол хамгийн өндөр дархлаатай байгууллага байх ёстой. Яагаад гэвэл сонгогчдын төлөөллийн байгууллага. Гэтэл сонгогчийн төлөөллийн эрхийг хасах заалт байж болохгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал болно.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахад сонгогчдын саналыг үндэслэх ёстой. Энэ хүн сонгогчдын итгэлийг алдсан, тэдний эрх ашгийг хангаж чадахгүй байжээ гэж үзэх юм бол тэднийг эргүүлэн татдаг байх ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү "Коронавирусээс болоод гадаадад байгаа иргэдийг хэрхэн татаж авах талаар МАН-ын бүлэг ажил хийж байна гэх боловч хууль хүн бүрт тэгш үйлчилж чадахгүй байна. БНСУ-д суугаа ЭСЯ-ны гадаа монгол иргэд суулт зарласан. ОХУ, Турк, Австралид ийм байдал үүсэж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хууль дээр МУ-ын иргэн гадаадад зорчих, гадаадаас эх орондоо ирэх нь тэр хүний бүрэн эрхийн асуудал. Иймд ямар нэг шалтгаангүйгээр нэвтрүүлэх ёстой.
Хоёрдугаарт, Монголд зарагдаагүй маш олон барилга байшин, зочид буудал бий. Урсгал зардлыг нь шийдээд тэнд гадаадаас иргэдээ авчирч тусгаарлаач ээ. Австралид байгаа иргэд надад санал явуулсан. Чартер онгоц дээр заавал МИАТ гэлгүй бусад авиакомпаниудын онгоцыг түрээслэж татаж болно шүү дээ. Кореан эйр л гэхэд бид онгоц гаргаад Монголын иргэдийг буцааж хүргэхэд асуудалгүй гэж хэлж байна шүү дээ" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene baasanhvv mrtiin gishvvd irged bidnees ilvv nohtsol baidliig oilgomoordoo irgeded sain hvn boloh gej yadzih umaa