СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-04-27

LIVE: Ж.Батзандан: ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Г.Баясгалан нарыг шалгуулахаар гомдол гаргалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ дахь ШИНЭ намын зѳвлѳл өнөөдөр /2020-04-27/ хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ

Тэд  ҮХЦ-ийн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн тухай зарим асуудал, ҮХЦ-ийн нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах тухай, УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулах тухай санал, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцсэн аж.

Шинэ намын дарга Ж.Батзандан "Эрдэнэтийн 49 хувийг Монголын ард түмнээс булааж, Ц.Эрдэнэбилэгт авч өгөх шийдвэрийн эхлэл энэ юм. Энэ үйлдвэрийг булаан авахын тулд зарим улс төрчид хамтран ҮХЦ-ээр хууль зөрчин шийдвэр гаргуулжээ. Тэд бол Ц.Нанзаддорж /ТӨХ-ны даргаар олон жил ажилласан хүн/, Г.Туулхүү/ ШШГЕГ-ын дарга байсан/ Г.Баясгалан /ХЗДХЯ-ны ТНБД байсан/ юм. 

Тэднийг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж шалгуулах хүсэлт гаргалаа.

Мөн орон нутгийн иргэдийн хурлыг намын хурал биш иргэдийн хурал болгох талаар өөрчлөлт хийх ёстой гэж бид үзэж байна. Орон нутагт намчирхал хэрээс хэтэрсэн 30 жил болсон. Үүнийг өөрчлөх зүйл заалтыг Шинэ эвслээс хуульд өөрчлөх санал оруулж байгаа. БЗД, СХД, Орхон, Дархан-Уул гэх мэт томоохон засаг захиргааны нэгжүүдийг бие даасан хот болгох хуулийн төсөл оруулж байгаа" гэлээ.

Шинэ намын дэд дарга Л.Болд "УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш ТББХ-оор хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулах тухай санал дээр бид өөрчлөлт оруулмаар байна. УИХ-ын гишүүн сүүлийн 30 жил тангараг өргөхдөө "Нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн" гэх үг гардаг. Иргэн улс гэж ямар улс вэ. Энэ байж боломгүй үгийг бид өөрчлөх, УИХ-ын гишүүний тангаргаас авч хаях саналыг гаргаж байна" гэлээ. 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Шинэ эвслийн зүгээс бүх хуулиудад намчирхлыг аль болох саармагжуулах, орон нутгийн сонгуулиудад улс төрийн нам оролцохгүй байх зохицуулалт хийх гэж байна. Миний хувьд иргэний хувиар ҮХЦ-д хандаж гомдол гаргасан" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

наран
4 жилийн өмнө
66.181.190.225

4 жил болоход энэ хэргийг шмйдвэрлэж чадахгуй арай дэндуу юм даа хэлэх муу уг олдохгуй байна

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.77

яриад байдаг юмнууд чинь үнэн юм бол үгээр биш үйлээрээ илэрхийлэх цаг хэзээ вэ Зоригийн хэрэгт хэлмэгдсэн 2г маш хурдан суллаж харуулаач

Зайл. Адуун толгойт
4 жилийн өмнө
202.9.46.33

Ямар их гайгаар энэ нэг адуун толгойлсон увайгүй нөхөр монголын төрд орж ирэв ээ.Холуур холуур

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.