СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Итали улс хорио цээрийн дэглэмээ цуцална

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Итали улс коронавирусийн халдварын тохиолдлоор Европ тивд тэргүүлж 200,000 дөхөж, 26,000 гаруй иргэн нас бараад байна. Тус улсын эрх баригчид долоон долоо хоногийн турш үргэлжилсэн хорио цээрийн дэглэмийг цуцлахаар төлөвлөжээ.

Гуравдугаар сарын дундаас хойш Итали улсад коронавирусээр нас барсан тохиолдол хамгийн бага гарсан байна. Ерөнхий сайд Жузеппе Конте ирэх тавдугаар сарын 4-ний өдрөөс хойш хорио цээрийг суллаж магадгүй хэмээн мэдэгджээ. .

Цэцэрлэгт хүрээлэнгүүд үйл ажиллагаагаа нээх ч сургууль, цэцэрлэгүүдийг ирэх есдүгээр сар хүртэл ажиллуулахгүй. Мөн оршуулгын үйл ажиллагааг сэргээж дээд тал нь 15 хүн цуглахыг зөвшөөрчээ. Баар, зоогийн газрууд үйл ажиллагаагаа эхлүүлж болох ч хоол хүнсийг зөвхөн хүргэлтээр хүлээн авах боломжтой.

Харин .

Хоногт 260 хүн нас барсан нь Итали улсад хамгийн бага тохиолдол болсон бөгөөд коронавирусийн халдварын оргил үе өнгөрсөн гэж үзэж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.