Дэлхийн 213 улсад 2 сая 900 мянган иргэн коронавирусийн халдвар авч 865 мянган иргэн эдгэрч, 206 мянган иргэн нас баржээ.
Манай улсын хувьд 38 тохиолдол зөөвөрлөгдөн бүртгэгдсэнээс 9 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар 29 иргэн эмчлүүлж, 743 иргэн ажиглалтад байна. Ялангуяа 20-24 насны 14 хүн эмчлүүлж байна.
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 6361 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 80 мянгад хүрчээ. ОХУ-ын ерөнхийлөгч халдварын оргил үе бидний өмнө байна хэмээн мэдэгдлээ.
БНХАУ-ын Ухань хотын эмнэлэгт коронавирусийн халдвараар өвдсөн хүн байхгүй. АНУ-д дөрөв хоног тутам өвчлөлийн тохиолдол хоёр дахин нэмэгдэж байна. Улс орнуудад халдварын хоёр дахь давлагааны хооронд эмнэлгийн бэлэн байдлаа хангах хэрэгтэйг зөвлөж байна.
Гадаадад байгаа манай улсын иргэд 109 утсанд хандан зөвлөгөө мэдээлэл авч байгаа. Өнгөрсөн долоо хоногт 9 орноос 24 иргэн холбогдож мэдээлэл авчээ.
Франц улсын иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. "Энхсаран" сувилал руу шилжсэн. ХӨСҮТ-ийн эмч нар маань 47 хоногийн хугацаанд эмчилж чадлаа.
АНУ-ын эрдэмтэд гар хийцийн даавуун амны хаалт коронавирусийн халдраас хамгаалж чадна гэж үзсэн.
Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 161 иргэн, эмч эмнэлгийн 19 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Москвагаас ирж "Амар" зочид буудалд байрласан 48 оюутны шинжилгээний хариу "сөрөг" гарсан.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Франц иргэн өвдсөн цагаас эхлэн дэлхий биднийг харж эхэлсэн. Франц улс ч иргэнд маань хэрхэн хандах бол гэж харж байсан. Бид эмчлээд гаргалаа. Сайхан жишиг бий болголоо. Дэлхийн хаана ч Монгол Улсын иргэн өвдөж болно. Тиймээс бусад улс орнууд манай иргэдэд ч ингэж хандаасай гэж хүсч байна” гэв. Вирусээр өвчилж, хяналтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна гэх хариултыг ч мөн өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.