СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-08

Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Шинэ төрлийн коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу.

Үүнд:

1. АНУ-ын United Airlines компани 2 сарын 6-наас 3 сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ, American Airlines компани 1 сарын 31-нээс 3 сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, .

Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд БНСУ-ын Сөүл хотын Инчеон, Японы Токио хотын Нарита, ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.

2. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани 3 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 2 сарын 6, 13-нд Бээжингийн чиглэлд, .

3. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд 1 сарын 31-нээс 3 сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.

4. Коронавирусын тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.
 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.