Франц улсад коронавирусийн 160,000 гаруй тохиолдол илэрч дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж, нийт 23,000 орчим иргэн нас баржээ.
Улс орон даяар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байгаа хүнд үед тэрбумтнууд, баян чинээлэг эрхмүүд өөрсдийгөө тансаг зэрэглэлийн буйд эдлэн газар, амралтад, газар дундын тэнгист тусгаарлаж байгаа нь иргэдийн уур бухимдлыг төрүүлж байна.
Энгийн ард иргэд гудамж талбайд эмх замбараагүй байдал үүсгэж, олон хүн нэг дор цугласнаас халдвар тархахаас гадна олноороо амиа алдах эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа юм. Нийслэл Парис хотын хойд захын дүүргүүдэд өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаа нар коронавирусийн тархалтын үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бол хүч хэрэглэсэн хэмээн эсэргүүцэж зөрчил мөргөлдөөн газар авсан байна.
Олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан бичлэгээс харахад зам дээр машин болон хогийн савнуудыг шатаасан байна. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдрөөс тавдугаар сарын 11-н хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон ч нийгмийн анги давхаргаас хамаарч харилцан адилгүй үйлчилж байна гэж үзжээ.
Чинээлэг эрхмүүд хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлж, коронавирусийн шинжилгээг VIP орчинд өгч байгаа бол ядуу, захын хорооллын оршин суугчид илүү хүнд нөхцөлд амьдарч байгааг үйлдвэрчний эвлэл, сайн дурын байгууллагууд мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХЭДЭН ХАР ХАЛТАРУУД Л ТЭГЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ
ЧИ БОЛ ГАЛТРЫН ГАЛТАРШДЭЭ