СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-27

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан үйлдлийг “Глоб Интернэшнл” төв эрс буруушааж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Цагдаагийн нэр бүхий албан хаагч Зариг.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан үйлдлийг “Глоб Интернэшнл” төв эрс буруушааж байна. Төрийн өндөр албан тушаалтны өргөдөл, гомдлын дагуу сэтгүүлчийг шалгах явцдаа гаргасан энэ үйлдэл нь олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашигт үйлчлэх, олон нийтийн хоточ нохой байх үүрэг бүхий хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийг заналхийлэх, дарамтлах, сүрдүүлэх, хүч хэрэглэх зэргээр иргэд, сэтгүүлчдэд айдас төрүүлсэн, нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ухаалаг бус, зохисгүй явдал болсонд сэтгэл түгшиж байна. Ялангуяа .

Монгол бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан ардчилсан улс юм. Хүний биед халдсан, ялангуяа хүний эрх эрх, чөлөөг хамгаалах үүрэг бүхий цагдаагийн ажилтны  энэ үйлдэл нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэйгээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж бид үзэж байна.

Энэ нь мөн Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн “...хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн... хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн....” гэсэн заалтыг зөрчсөн ноцтой байна.  

. Хууль, цагдаагаар сэтгүүлчийг айлган сүрдүүлэх нь тэдэнд айдас төрүүлэх, эрх бүхий албан тушаалтнуудын тухай мэдээллийг саармагжуулж, шүүмжлэлийг таслан зогсоох, буруу үйлдлийг өөгшүүлэн зусардаж, нийгмийг төөрөгдүүлэх, туйлшруулах хор уршигтай. Ялангуяа төрийн байгууллагын нэр хүндэд халдахыг хэвийн хэмээн хувийн байгууллагынхаас ялгавартай авч үздэг, мөн улс төрийн өндөр албан тушаалтан шүүмжлэлд хүлээцтэй хандах нь олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр  хүлээн зөвшөөрөгдсөн билээ.  

Цагдаагийн нэр бүхий албан хаагчийн сэтгүүлчийн биед бүдүүлгээр халдсан үйлдлийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, эрх зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна.

 Бид айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүйн төлөө!

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.