СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-27

Коронавирус дэлхийн улс орнуудад ялгаатай гурван хэлбэрээр тарж байна гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Covid-19”-ийн талаар олон улсын эрдэмтэд ямар дүгнэлт хийж байгааг Тагнуулын ерөнхий газраас тоймлон сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргэжээ.

Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар “Covid-19”-ийн эсрэг вакцин, эм бүтээхээр бие даасан судалгааны байгууллага, судлаачдаас гадна их сургууль, юм байна.

 Тухайлбал, Оксфордын Их Сургуулийн эрдэмтдийн баг вакцины 1 дүгээр шатны клиник туршилтыг эхлүүлсэн бол АНУ-ын биотехнологийн хоёр компани, БНХАУ-ын шинжлэх ухааны гурван групп тус тусын туршилтыг мөн эхлүүлжээ.

Оксфордын Их Сургуулийн судалгааны багийн тэргүүн Сара Гилберт, энэ оны есдүгээр сар гэхэд вакцины туршилт дуусах бөгөөд үйлдвэрлэлийн бэлтгэл эхэлсэн гэж мэдэгдэв. Харин вакцин үйлдвэрлэгч дэлхийн хоёр томоохон фирм “GSK” болон “Sanofi”-ийн хамтарсан баг, энэ оны хоёрдугаар хагаст вакциныг туршиж, амжилттай болвол 2021 оны хоёрдугаар хагаст өвчтөнд хэрэглэх боломжтой гэж мэдэгдэв. .

“Covid-19” анх Ухань бус тус хотоос өмнө зүгт 2019 оны есдүгээр сараас эхлэн тархсан байж болзошгүй хэмээн Кэмбрижийн их сургуулийн хэсэг эрдэмтэд таамаглаж байна. Тус их сургуулийн судлаачид цөөнгүй орноос дээж аван судалсны дүнд вирусын анхны дэгдэлт өнгөрсөн оны есдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 7-ны хооронд гарсан байх магадлалтай гэж үзжээ.

Генетикч Питр Форстер тэргүүтэй эрдэмтэд вирусын хувьслыг математик алгоритм ашиглан тогтоох судалгаа явуулж дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусын 3 хэвшил тархаж байна гэж дүгнэв. Тодруулбал, АНУ-ын PNAS (Proceedings of the National Academy of Sciences) эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд “А хэвшил” нь сарьсан багваахайнаас илэрдэг коронавирустэй хамгийн төстэй боловч Уханьд түгээмэл илрээгүй. Харин “В хэвшил” нь Уханьд хамгийн түгээмэл илэрсэн ч Зүүн Азийн орнуудаас цааш тархаагүй. “С хэвшил” нь Франц, Итали, Швед, Их Британид хамгийн түгээмэл илэрсэн боловч эх газрын Хятадад огт бүртгэгдээгүй байна.

ОХУ-ын “Биологийн анагаах ухааны агентлаг”-ийн тэргүүн В.Скворцова коронавирусын тохиолдлын 30 орчим хувь нь SARS-тай адил хөнгөн хэлбэрээр өвчилж байна хэмээн мэдээлэв. Харин Хорио цээрийн албанаас “Вирус муураас муурт, эсвэл могойноос могойд буюу төрөл зүйл дотор халдварлаж болзошгүй ч амьтнаас хүнд халддаг эсэх нь тодорхойгүй” гэв.

. Энэ нь “хамгаалах” шинжтэй эсрэг биет бөгөөд эхээс урагт дамжсан байж болзошгүй аж. Харин коронавирусын халдвар эхээс урагт савны ус болон цусаар дамжин халдварладаг байж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа сулруулж болохгүйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлсэн байна.

Б.ТӨГС

2020.4.27 ДАВАА № 82 (6307)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.