Өнөөдөр үдээс өмнө 11:00 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлагаар ГТУА 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжний бүрэлдэхүүн ажиллаж байна. Нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа ажээ.
Хоёр өдрийн өмнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Соёмботой” ууланд гал гарч галыг унтраагаад байгаа бөгөөд шалтгаан нь тодорхойгүй байна. “Соёмботой” уул 2014 онд хоёр, 2015 онд нэг удаа шатаж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.