Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 11-ний өдрөөс хойш олон нийтийн өмнө харагдаагүй бөгөөд 15-ны өдөр өвөг эцгийнхээ мэндэлсэн өдрийг тэмдэглээгүй нь түүнийг хүндээр өвдсөн болон нас барсан байж болзошгүй гэсэн цуу яриа гарахад хүргээд байгаа юм.
Тэгвэл удирдагч Ким Жон Уных байж болзошгүй галт тэрэг Вонсан дахь соёл амралтын хүрээлэнд зогсож байгааг хиймэл дагуулын зурагнаас ажиглажээ.
Вашингтон дахь Умард Солонгосын нөхцөл байдлыг тагнан турших “Умард 38” төслийн хүрээнд хиймэл дагуулын зургийг ажиглаж, дөрөвдүгээр сарын 21, 23-ны өдрүүдэд Вонсанд удирдагч Кимийн галт тэрэг ирсэн байж магадгүй гэжээ.
Галт тэрэгний уг зогсоолыг зөвхөн Кимийн гэр бүлийнхэн ашигладаг байна. Удирдагч Ким галт тэргээр зорчсон болон эрүүл мэндийнх нь талаар ямар нэг зүйлийг уг мэдээлэл батлахгүй ч түүнийг соёл амралтын газарт байгаа гэсэн мэдээллийг үнэн бодитой байж болзошгүйг харуулж байгаа юм.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны бямба гарагт Умард Солонгосын арми үүсгэн байгуулагдсан тэмдэглэлт өдөр байсан ч мөн л удирдагч Ким харагдсангүй. Тиймээс түүний амьд мэнд эсэх цуу яриа улам бүр газар авчээ.
Хятадын Засгийн газар эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн багаа Умард Солонгос руу илгээсэн тухай ч нууцлаг эх сурвалжууд мэдээлж байна. Зарим албан бус мэдээллээр Умард Солонгос улс аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа Ким Жон Уныг нас барсан тухай зарлахаар зэхэж байна гэжээ.
Түүний дүү охин дүү Ким Ё Жон албан тушаал ахиж, байр сууриа бататгаж байгаа нь Умард Солонгосын дараагийн удирдагчийг бэлтгэж байна гэх цуу яриаг ч гаргажээ.
Эх сурвалж:The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.