СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тодруулга: Хоол хүнсгүй болсноос бага насны хүүхэд өлбөрч нас барсан уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдээр "Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн нэгэн хороонд бага насны хүүхэд өлсөж буюу өлбөрч амиа алдсан хэрэг гарчээ. Шүүх шинжилгээний байгууллагын хийсэн шинжилгээгээр хүүхэд хэзээ сүүлд хоол идсэн нь мэдэгдэхгүй, ходоод нь хоосон байдалтай эндсэн байжээ" хэмээн мэдээлсэн. 

Энэхүү мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид нярай хүүхдийн цогцос олдсон гэж мэдээлсэн болохоос өлбөрч үхлээ гэж мэдээлээгүй. Хэргийг шалгаж байгаа" гэж хариулсан бол Баянзүрх дүүргийн цагдаагийн өөр эх сурвалж "Монгол хэдийгээр хөгжиж байгаа орон боловч хүн өлбөрч үхэхдээ тулаагүй. Ямар эх сурвалжаас мэдээлж байгааг үргэлж шалгаж байгаач ээ. Эх сурвалжийн найдвартай эсэхийг нягтлахгүйгээр мэдээнд итгээд үймэх нь нийгэмд тун хортой" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.