Өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9589 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11452 төгрөгийн үнэтэй байлаа хэмээн Нийслэлийн статистакийн газраас мэдээллээ.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 төгрөгөөр (0.1%) өссөн бол үхрийн цул махны үнэ 146 төгрөгөөр (1.1%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 156 төгрөгөөр (1.6%), хонины цул махны үнэ 549 төгрөгөөр (5.6%)-аар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-2000 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.5 хувиар өсч 822 төгрөг, байцай 3.8 хувиар өсч 1675 төгрөг, монгол лууван 2.0 хувиар буурч 1514 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.