Иргэн О.Осоржамаагаас өчигдөр нэгэн ярилцлагад орохдоо "Гэрт орсон хулгайг цагдаагийн байгууллага шуурхай шийдэж өгөхгүй байна. Хойрго ажиллаж байна" хэмээн ярьсныг үзсэн хүмүүс цагдаагийн байгууллага руу дайрсан сэтгэгдэл бичсэн нь өнөөдөр ЦЕГ-аас Улаанбаатар, Сэлэнгэ, Дарханы замыг маргааш нээхтэй холбогдуулан хийсэн хэвлэлийн хурлаар ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Баатархүүг тайлбар хийхэд хүргэлээ.
ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Баатархүү: "Иргэн Осоржамаа папараци сайтад ярилцлага өгөхдөө миний хэргийг шалгахгүй байна. Олон дахин явуулж байна хэмээн ярьсан. 14-нд зурагт, эд зүйл алга боллоо гэсэн дуудлага өгсөн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ хэрэгт холбогдлуулан 1972 онд төрсөн, Ц гэгчийг холбогдуулан шалгаж байна хэмээн хариу өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
бас л мундаг байна шүү