СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-24

LIVE: Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгийн замыг маргаашийн 06 цагт нээнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
4 жилийн өмнө

ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгийн замыг түр хугацаанд хаасан үеийн нөхцөл байдал болон маргааш 06:00 цагаас зам нээх талаар ЦЕГ-ийн НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ийн НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: 

-Дөрөвдүгээр сарын 21-нд сэжигтэй тохиолдол гарсан учир УОК-ын 10 дугаар тогтоолоор Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уулын орох, гарах хөдөлгөөнийг 25-ны 06 цаг хүртэл хаасан. Энэ хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ЦЕГ хамтран судалгаа шинжилгээ хийж, маргааш өглөө 06 цагт зам нээх боломжтой хэмээн дүгнэлээ. 

Тус аймаг, нийслэлийн замыг гэнэт хаалаа гэсэн гомдол ирсэн. Цар тахал гэнэт гардаг. Бүгд хичээж ажиллаж байна. Хамгаалж, тусгаарласны хүчинд үр дүн нь одоогоор гайгүй байна. Дотроос гарсан зүйлгүй тайван байна. Гэхдээ тайвширч болохгүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.