СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-04-24

LIVE: Ч.Улаан: Ноолуурын 30 хувийг бодлогын гэрээгээр авна, үлдсэн 70 хувиа яаж борлуулах вэ гэдэгт анхаарч байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсч байна. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Засгийн газрын 2018 оны тогтоолоор ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ноолуурын үйлдвэрлэлийн хүчин чадал 2017 онтой харьцуулахад төрөл, шат бүрт  1600 гаруй ажлын байр нэмэгдсэн нь ноолуурын хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний хоёр жилийн дүн юм. Ноос, ноолуурын салбарын экспорт 2019 онд 434,7 сая ам.долларт хүрч 2017 онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна.

Ноолуур хөтөлбөрт тусгагдсаны дагуу ноолуурын үйлдвэрийг гурван жилд тутам шинэчлэх зорилгоор аж ахуй нэгжүүдэд 2019 оны дөрөвдүгээр улиралд 140 гаруй аж ахуй нэгжийг адистачилсан. Ноолуурыг олон улсын чанартай бүтээгдэхүүн нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамны эзэмшиж буй чанарыг гэрчлэх тэмдэгийг үйлдвэрлэгчид олгох чиглэлээр гэрээ байгуулан хамтарч байна. 350 гаруй төлөөлөгч, 17 улсын төлөөлөгч оролцсон ноолуурын олон улсын форумыг Монголд зохион байгуулсан.

Ноолуурын түүхий эдийг бүрдүүлэх чиглэлээр малчдын хоршоодод түшиглэн загвар хоршоодыг бий болгох чиглэлээр ажиллаж байна. байна. 2016 оноос хойш төлөгдөөгүй үлдэгдэл 160 гаруй тэрбум төгрөг, 2019 оны үлдэгдэл 52 тэрбум төгрөг байгаа нь боловсруулах үйлдвэр хүнд байдалд орсныг харуулж байна. Засгийн газраас гуравдугаар сард тогтоол гаргаж, шинэ төрлийн коронавирусийн халдварын энэ үед малчид, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой юм.

Малчдын орлогыг тогтвортой байлгах, аж ахуй нэгжээ дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг олгож байна. . Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудаас эхэлсэн бөгөөд нийт аймгуудаас 2240 тонн ноолуур авах гэрээ байгуулсан. Ойрын үед 3000 тоннд хүрч гэрээ байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил хангагдсан. Дотоодын бэлтгэн нийлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэхээс гадна блокчэйн технологийг хэвшүүлэх, хураамжийг бууруулах, экспортыг саадгүй явуулах чиглэлээр ажиллаж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол Улсын 70-80 орчим хувь нь Хятадын зах зээлээс хамааралтай. Бид мөн өөр зах зээлийг судлах, гарц шийдэл гаргах, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Бид 100 мянган төгрөгөөр ноолуур авлаа гэхэд 3000 тонн ноолуурын санхүүжилт гэж тооцоход үлдсэн 70 хувийг яаж борлуулах, үнэ хүргэх вэ гэдэг л асуудал бий. Тэгэхээр аж ахуй нэгжүүдийн хувьд орлогогүй болж байгаа учраас үйлдвэрүүдээ дампууруулахгүй, тогтвортой үйл ажиллагааг явуулах чиглэлээр бид ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуурын асуудал дээр  бүгдээрээ анхаарал хандуулж, малчдын орлогыг бууруулахгүй байх чиглэлээр ярьж байгааг ойлгож байна. Бид үлдэж байгаа 70 хувиа яаж борлуулах вэ гэдэгт онцгой анхаарч байна. Бид 200 тэрбум төгрөг байвал нийт ноолуурын тал хувийг бодлогын гэрээгээр авах боломжтой болох юм. Ингэхийн тулд үйлдвэрүүд маань чанартай ноолуур нийлүүлэх чиглэлд анхаарч энэ ажлыг анх эхлүүлсэн.

Ноолуурын салбараас нийт 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн бөгөөд Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг, ноолуурын салбар 60 орчим тэрбум төгрөг гаргана гэсэн. Тиймээс үлдсэнийг нь бид олон шаардлага үүссэн. Олон янзын эх үүсвэрийг судалж байна. 5-6 сарын дараа үйлдвэрүүд сэргэх болов уу гэж горьдож хүлээж байна. Намар ноолуурын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сэргэхэд түүхий эд нь бэлэн болно гэсэн үндэслэлтэй юм. Тиймээс бид нэмэлт эх үүсвэрүүдийг маш сайн, анхаарч судалж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хөдөө маш том хүлээлт үүсчихсэн нь үнэн. Зүүн гурван аймагт сайн ноолуур байна гэдэг бол буруу. Хөвсгөл, Баянхонгор маш сайн ноолууртай. Бид буруу замаар яаж будаа тээчихгүй явах гэдэг асуудал тулгарч байна. 300 тэрбум төгрөг гэдэг бол нийт ноолуурын 30 хувь. Гэтэл 2400 тоннын гэрээ байгуулсан гэж та ярьж байна. Бодлогын гэрээ, зээлийн гэрээ гэдэг бол хоёр өөр ойлголт шүү.

Сая зүүн аймгуудын ноолуур авсан компаниуд бодлогын гэрээгээр малчдаас ноолуур авсан байна лээ шүү. Мөнгийг нь өгөөгүй бодлогын гэрээгээр ноолуур авсан аж ахуй нэгжүүдийг яах вэ. Хөгжлийн банк, Төрийн банкнаас яг хэдэн төгрөгийн зээл гарсан бэ. Малчид дээр очих бэлэн мөнгө хаана байна вэ. Биднээс шалтгаалахгүй олон асуудал байгаа учраас бид өнөөдөр үнэнээ хэлэх цаг болсон. Одоо бид зовлон тоочихоос илүү бодит гаргалгаа ярих хэрэгтэй байна. Өдөр хоног алдахгүй бололцоо хайх хэрэгтэй.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуурын 30 хувийг бодлогын гэрээгээр авна гэсэн. Шалгуур даваад банктай гэрээгээ байгуулсан аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж байгаа. 160 тэрбум төгрөгийн зээлтэй аж ахуй нэгжүүд энэ удаагийн зээлд хамрагдахгүй. Одоо ноолуур бэлтгэсэн, авсан хоёр хоорондоо гэрээ байгуулж, малчдын данс руу мөнгө нь орно. Үлдсэн 70 хувийг бид яаж борлуулах вэ гэдгээ маш сайн тооцож, судалж байна. Яаралтай арга хэмжээ авах ёстой гээд ажиллаж байна. Гэхдээ коронавирусийн халдвараас шалтгаалаад нөхцөл байдал хүнд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Ноолуурын асуудалд Ч.Улаан сайд биш Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Дундаж нь 100 мянга, дээд тал нь 150 мянга, доод тал нь 50 мянга л баймаар байгаа юм. 105 мянга гэдэг бол дундаж биш харагдаж байна лээ. Малчдаа та нар хууртахгүй, одоо шаардлагаа тавих хэрэгтэй. Ноолуурынхаа үнийн 50 хувийг урьдчилаад өгөх боломж байна уу?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ноолуурын үнийг 100 мянгаар авна гэж бүх хүн ойлгосон байсан. Гэтэл одоо гэнэт зүүн, баруун, дундаж үнэ гээд сууж байна. Зүүн аймагт 105 мянгаар авсан гэдэг нь худлаа юм билээ. Авчирсан ноолуурынх нь 50 хувийг хог гээд, ялгаж салгаад багаар авч байна гэсэн.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.