Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Соёмботой ууланд түймэр гарсан. Түймрийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч зургаан автомашинтайгаар гал түймрийг унтраахаар ажиллажээ. Манай сурвалжлах багийг очиход түймрийг унтраагаад байна гэж мэдээлэв.
"Түймэр тамхинаас болж гарсан" гэж Богд Уулын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.