Энэ сарын эхээр Брюс Уиллис хуучин эхнэр Деми Мур болон охин Скаутын хамт хорионд байгаа зургаа авхуулсан байсан нь олны анхаарлыг ихэд татсан юм. Учир нь гэр бүлээрээ ижил унтлагын хувцас өмссөн тэдний дунд Брюс Уиллисийн одоогийн эхнэр Эмма Хеминг Уиллис болон бага хоёр охин 8 настай Мабель, 5 настай Эвелин нар байсангүй.
Тэгвэл Скаут Уиллис салсан эцэг эх нь яагаад коронавирусийн тахлын үеэр хамтдаа тусгаарлалтад орох болсныг дэлгэжээ. Түүний хэлснээр хойд ээж Эмма нь Айдахо мужид байгаа тэдэнтэй нэгдэх төлөвлөгөөтэй байсан ч гэнэтийн эрүүл мэндийн шалтгаанаар Лос-Анжелест гацаад байгаа ажээ.
Брюс Уиллис эхнэр, хоёр охины хамт Айдахо руу явах гэж байсан ч жаахан охин нь цэцэрлэгт хүрээлэнгээс олсон тарианы зүүнд хөлөө хатгажээ. Ингээд охиноо эмнэлэгт хүргэсний дараа Эмма Лос Анжелест үлдэн, шинжилгээний хариуг хүлээхээр болж, харин Брюс түрүүлээд Айдахо явахаар болсон аж. Гэвч үүний дараа коронавирусийн улмаас аяллын хязгаарлалт тогтоосон учир Эмма хоёр охины хамт Лос Анжелесаас гарах боломжгүй болжээ.
Деми Мур, Брюс Уиллис нар 1987-2000 онд гэр бүл байсан бөгөөд салсныхаа дараа ч нөхөрсөг харьцаатай үлджээ. Харин Брюс одоогийн эхнэртэйгээ 2009 онд гэрлэсэн юм. Хэдийгээр Уиллис болон түүний эхнэр хамт байх боломжгүй болоод байгаа ч тэд цахим сүлжээгээр байнга холбогдож байгаа гэжээ. Инстаграмд тавьсан зургийн доор Эмма "Энэ өнгө зохино гэдэг ч хэцүү хэрэг шүү. Манайхан сайхан харагдаж байна!" хэмээн коммент бичжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
толгойны бяд шаардсан кино шиг л зүйл болж