СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пусан хотын дарга бэлгийн дарамт үзүүлснээ хүлээж, огцорлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
5 жилийн өмнө

БНСУ-ын Пусан хотын дарга У Го Дун төрийн албан хаагчид бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцорлоо.

Тэрээр өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Би төрийн албан хаагчтай хийсэн уулзалтын үеэр түүний биед зохисгүйгээр хүрсэн. Энэ бол ёс журамгүй хүчирхийлэл гэдгийг би ойлгосон. Толгойгоо бөхийлгөн, өөрийн үйлдэлдээ уучлалт гуйж байна” гэжээ.

2018 онд хотын даргаар сонгогдсон У Го Дун 2022 он хүртэл албан тушаалдаа суух төлөвтэй байсан тул энэхүү мэдээ нь иргэдэд гэнэтийн мэдээ байлаа.

Тэрээр дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш чөлөө аван, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байсан юм. .

Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч болон түүний гэр бүлийнхэн түүнийг огцрохыг хүчтэй шаардсан аж. Бүрэн хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлсэн У Го Дун иргэд болон хэвлэл мэдээллийнхнээс хохирогчийг хамгаалахыг хүсжээ. Тэрээр “Би уучилж боломгүй алдаа хийсэн гэдгээ мэдэж байна. Пусаны иргэдийн надад өгсөн хотын даргын байр суурьт суух эрхгүй боллоо” хэмээн нэмэн хэлжээ.

У Го Дун мөн Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан намын гишүүн юм. Түүнийг намаас хөөх эсэхийг шийдэхээр Ардчилсан намын ёс зүйн комисс өнөөдөр хуралдана гэнэ.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
5 жилийн өмнө
203.91.119.42

ямар схан ухамсар вэ манайд ийм юм бсон бол тэр бэлгийн дарамтанд өртсөн эмэгтэй алцгар янхан дуртайгаараа дуудуулах бсан даа

Зочин
5 жилийн өмнө
183.96.24.108

Mgl emegteichuud bol shuud altsaigaa delgeed hevtendee..uusduu shuud hand hayana mungund durtai um blhoor..so.huuhnuud bol shuud tsagdaad handana..

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.