АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп агаарын дулаан, чийглэг хэм болоод нарны шууд тусгал коронавирусийг түргэн устгахад тустай хэмээн мэдэгджээ.
Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газрын шинжлэх ухаан, технологийн салбарын захирал Билл Брайн нарны туяа, агаарын халуун температур, чийглэг уур амьсгал коронавирусийн тэсч үлдэх таатай орчныг бууруулдаг гэж үзжээ.
Тодруулбал зуны халуун чийглэг уур амьсгалтай үед шинэ төрлийн коронавирус биетийн гадаргуу дээр хоёр минутын дотор устаж байгаа бол агаарт минут хагасын хугацаанд устаж байна гэжээ. Цагаан ордны өдөр тутам хийдэг коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллийн үеэр Брайн нарны гэрэл, чийглэг уур амьсгалд вирус илүү богино хугацаанд тэсч үлдэж байгааг онцлов.
Дээрх дүгнэлт анхан шатны судалгаа учир ард иргэд цаашид үргэлжлүүлэн нийтээс зай барьж, ариутгал чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж эрүүл мэндээ хамгаалахыг уриалжээ.
Өнгөрсөн хугацаанд хорио цээрийн хатуу чанга дэглэм хэрэгжүүлж байсан мужууд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг гурван шат дараалалтайгаар нээхээр төлөвлөсөн гэж Ерөнхийлөгч Трамп мэдэгджээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ-д коронавирусийн халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байна.
Одоогоор тус улсад коронавирусийн халдварын 900,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 50,000 орчим иргэн нас баржээ.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм өөрсдөөгөө том гэх улс ийм шизотой хүнээр удирдуулж байдаг....