Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээ мэдэгджээ.
Тэрээр,
"Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо" гэжээ.
Мөн тэрээр цааш нь "Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.