СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Стандартын шаардлага хангахгүй хайс, хашлагыг буулгалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Барилгын орчны аюулгүй байдлыг хангуулах үүднээс Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас шат дараатай ажлыг хэрэгжүүлж байна

Үүний нэг жишээ нь барилгын ажил нь дууссан компаниудад шаардлага тавьж явган хүний хайс, хашлагыг буулгуулж байна. 

ХСОАБХЗГ-ын орлогч дарга Оджаргал "Бизний зүгээс 2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орчны аюулгүй байдал барилга байгууламжийн эрсдэл бүхий орчин үүсгэсэн, аюулгүй ажиллагааны дүрэм журам заавраа алдагдуулсан барилга байгууламжийн судалгаа гаргасан. 

Нийт 379 зөрчил бүхий барилга тэмдэглэгдсэн. Тэдэнд мэдэгдэх хуудас өгсөн. 2020 ны тавдугаар сарын 01-ний дотор зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаанд гуравдугаар сарын 04-өөс эхлэн тухайн барилгууд дээр 2-3 удаа очиж ажиллаж сануулсан. 

Зөрчлөө арилгаагүй барилгуудад эхнээсээ арга хэмжээ авч эхэлж байна. Үүний нэг жишээ нь ХУД-ийн нутаг дэвсгэрт баригдаж буй энэ барилгын гадна талын сүүдрэвч бүхий хамгаалалт хашлагыг зам чөлөөлөх үүднээс буулгууллаа. Энэ барилгын гаднах ажил дууссан, дотоод засал чимэглэл рүү орсон, хэрэгцээ шаардлага нь дууссан байсан. 

Тавдугаар сарын 01-ний дотор зөрчлөө арилгаагүй компаниудад торгууль шийтгэлийн арга хэмжээ авна. Цаашлаад мэргэжлийн байгууллагуудад хандаж тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлнэ" гэлээ. 

Компаниуд барилгын хашаагаа хийхдээ явган зорчигчийн дээврийг 20 градусын налуу хийх ёстой аж. Барилгын аюулгүй байдлын хашаа 3 метр өндөр, цайвар саарал өнгөтэй, барилгын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн хашааны булан тохойд хүнд харагдаж хэмжээнд байрлуулах ёстой. Мөн барилгын хашаа барихдаа нийтийн эзэмшлийн талбайг эвдэж сүйдэхгүй байх, явганаар зорчигчдод саад учруулахгүй, хажуугаар нь зорчиж буй тээврийн хэрэгсэлд саад учруулахгүй байх ёстой аж.

Иргэн та барилгын хашаа хайсны талаарх гомдол байгаа бол Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын цахим хуудаст хандаж болох нээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
124.158.107.35

хотын дотор хана хэрэм барихыг хориглох барьсныг нь буулгах

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.