Одоогоос яг 15 жилийн өмнө буюу 2005 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр YouTube хуудсанд хамгийн анхны видео пост орж байжээ. Цахим хуудсыг үүсгэн байгуулагчдын нэг Жавед Карим 18 секундын хугацаатай “Амьтны хүрээлэн дэх би” нэртэй бичлэгээ анх удаа байршуулжээ.
Энэ өдрөөс хойш уг бичлэгийг 90 сая удаа үзсэн байна. Карим бичлэгийн эхэнд заануудын өмнө ирсэн гэдгээ тайлбарлаж байв.
“Амьтны хүрээлэн дэх би” нэртэй бичлэг тавигдсанаас хойш жилийн дараа YouTube платформыг Google компани 1,65 тэрбум ам.доллараар худалдаж авчээ. Одоо уг хуудас сар бүр хоёр тэрбум гаруй хэрэглэгч зочилдог дэлхийн хамгийн шилдэг видео сайт болон хөгжсөн байна. Хэрэглэгчид өдөр тутамд тэрбум цагийн контентыг үздэг гэсэн тооцоо судалгаа гарчээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.