Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ 4-р сарын 25-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хуулийн заалттай.
Энэ дагуу нам эвслүүд сонгуулдь оролцох хүсэлтээ ирүүлсээр байна. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн байна. Үндэсний аудитын газарт 4 эвсэл, 15 нам мөрийн хөтөлбөрөө өгсөн бол тэднээс нийт 8 нам, 1 эвсэл нь сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хүлээлгэн өгчээ. Өнөөдөр үлдсэн намууд хүсэлтээ гардуулж өгөх юм.
Намууд хүсэлтээ өгөх хуваарь:
Мөн өнөөдөр сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулж дуусгах сүүлийн өдөр. Хуулдь заасан ёсоор аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.