СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мексикт эмнэлгийн ажилтнуудыг гадуурхаж, биед нь халджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Мексикийн Гуадалахара хотын чих хамар хоолойн эмч Жованна өглөөний зөвлөгөөнөө тараад харьж байжээ. Ард нь хэн нэгэн хүн орилох чимээнээр эргээд хартал хэдхэн секундын дотор нүүр нь чийгтэв. Удалгүй хлор үнэртэж, нүүрнийхээ арьсыг түлэгдсэн гэдгийг мэдэрсэн байна. Энэ өдөр дахин нэг эмч ижил төрлийн халдлагад өртжээ.

Дэлхийн ихэнх улс оронд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг коронавирусийн эсрэг тэмцэлд галын шугаманд тэмцэж буйд бахархан баяр хүргэж, баатрууд хэмээн хүндэлж байхад Мексик улсад эсрэгээрээ ажээ. .

Тус улсад коронавирусийн 11,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, мянга гаруй иргэн нас баржээ.

Эх сурвалжийн дурдсанаар улсын 12 мужид эмнэлгийн 21 ажилтан халдлагад өртжээ. Эмч, сувилагч нар халдлагад өртөхөөс эмээж ажлаа тараад харих, хаа нэгтээ явахдаа халаад, дүрэмт хувцасаа сольж явах болжээ.

Мексикийн нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хүрээлэнгийн сувилахуйн албаны дарга Фабиана Зепеда  27 жилийн турш бахархалтайгаар өмсөж байсан халаадаа гэмтэж бэртэхгүйн тулд тайлах болсондоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. .

Коронавирусийн тархалт хурдацтайгаар нэмэгдэж байгаад Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадорыг түргэн шуурхай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэхийн тулд нийтээс зай барих дүрэм хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж байна. Эмч мэргэжилтнүүд ачаалалтай ажиллаж байгаа ч хамгаалалтын хувцас хэрэглэл, хүн хүч дутмаг байгааг эсэргүүцэж ажил хаялт зарлан, жагсаал хийжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 жилийн өмнө
202.9.46.251

Толгой нь хаашаа эргэцэн хүмүүс бдаг бнаа,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.