Коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилга, оновчтой эмчилгээ олохгүй бол халдварын тархалт ирэх жил хүртэл үргэлжилнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулаад байгаа юм. Их Британи улсын эмч мэргэжилтнүүд гаргаж авсан вакцинаа хүн дээр туршсан нь Европ тивийн орнуудаас анхдагч боллоо.
Вакцины туршилтад сайн дурын 800 хүн оролцохоор бүртгүүлснээс эхний хоёр хүн тарилгаа хийлгэсэн байна. Тэдэнд Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх болон менингит үүсч тархийг гэмтээхээс урьдчилан сэргийлсэн тарилгыг ижил тэнцүү хэмжээтэйгээр тарьжээ.
Эхний туршилтад орсон Элиса Гранато шинжлэх ухаанч учир шинжлэх ухааны үйл явцад тусалж, хувь нэмрээ оруулахын тулд нэрээ өгчээ. Тэдэнд тарьсан вакциныг Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг гурван сарын турш судалж гаргасан байна. Тус их сургуулийн эрдэмтэд өмнө нь Мерс болон бусад төрлийн коронавируст халдварын эсрэг тарилга гаргаж байсан туршлагатай бөгөөд энэ удаад хүнтэй төстэй шимпанзи сармагчингуудад түгээмэл байдаг ханиадны вирусээс тарилгаа гаргаж авчээ.
Хэрэв эхний туршилт амжилттай болбол ирэх саруудад 5,000 сайн дурын иргэнд тарилгыг туршихаас гадна есдүгээр сар гэхэд нэг сая тунг үйлдвэрлэх боломжтой юм байна. Мөн дархлааны тогтолцоо нь суларсан ахмад настнуудад зориулж вакцины тунг өөрчлөхөөр төлөвлөжээ.
Вакцин хийлгэсэн хүмүүст эхний хоёр хоногт халуурах, толгой өвдөх, тарилга хийсэн газарт шархлах шинж тэмдэг илэрч магадгүй юм байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.