СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-23

ЭХЭМҮТ суугаа жин хэмжигчтэй болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ нь ФЛОМ төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгүүдийг чадваржуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хот, орон нутгийн таван аймгийг хамруулан хэрэгжүүлж байна.

Тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд, зарим өндөр настнууд, зогсох, алхахад хүндрэлтэй байгаа .

Иймд дээрх бэрхшээлийг багасгахад нөлөөлөх, хувь нэмрээ оруулах зорилгоор Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ нь төслийн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд “Суугаа жин хэмжигч”-ийг хүлээлгэн өглөө. Тус төв нь Улаанбаатар хот, орон нутгийн 21 аймгаас ирсэн эрсдэл бүхий жирэмсэн ээжүүдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг тул, илүү олон хүнийг хүртээмжтэй үйлчилгээнд хамруулах үүднээс тус эмнэлгийг сонгосон ажээ.

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий аймгуудын эмнэлгүүдэд мөн адил “Суугаа жин хэмжигч”-үүдийг өнгөрсөн сард хандивласан.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд саадгүй, хүртээмжтэй хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж буй Финляндын гадаад хэргийн яам, Флом олон улсын байгууллага, сайхан сэтгэлт Финляндын ард түмэнд гүн талархлаа илэрхийлье!

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.