Хоёрдугаар сарын эхээр шалтгаангүйгээр гэнэт нас барсан 57 настай эмэгтэй АНУ-ын коронавирусийн улмаас нас барсан анхны өвчтөн болох нь тогтоогдлоо.
Эв эрүүл байсан Патрисия Даудын гэнэтийн үхэлд гэр бүлийн гишүүд нь ихэд цочирджээ. Тэд бүгд Патрисияг зүрхний шигдээс болсон гэж бодож байв. Нас барахаасаа өмнө Патрисия Дауд хэд хоног ханиад томууны шинж тэмдэгтэй байж байгаад эдгэсэн гэж гэрийнхэн нь өгүүлжээ.
Харин энэ сарын 21-нд Санта Клара хотын захиргаанаас хоёрдугаар сарын эхээр нас барсан хоёр хүн коронавирустэй болохыг эд эсийн шинжилгээгээр тогтоосныг мэдэгдсэн байна. Эдгээрийн нэг нь хоёрдугаар сарын 6-нд нас барсан 57 настай эмэгтэй бол нөгөөх нь 17-нд нас барсан 67 настай эрэгтэй байжээ.
Эдгээр хоёр өвчтөн нас барахаасаа өмнө коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүй нь оношлуурын хүрэлцээ дутмаг байснаас болжээ.
Үүнтэй адил өөр олон өвчтөний нас баралт коронавирустэй холбоотой байх өндөр магадлалтай учир АНУ-д уг халдвараар өвчлөн, нас барсан хүмүүс албан ёсны тооноос хамаагүй их гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.