УИХ-ын өнөөдрийн /2020-04-23/ нэгдсэн чуулганаар COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дээрх саналыг хэлсэн юм.
Тэрбээр, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг дэмжиж байна. Гэвч нэг санал байна. Хувь хүний өвчтөний нууцлалын талаар оруулж өгсөн үү. Онцгой байдлын үед нийгмийг тайван байлгах, нийгмийн дархлааг өндөр байлгах асуудал руу сайтар анхаарах хэрэгтэй. ДЭМБ-аас иргэдээ нийгмийн гутаан доромжлолоос урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү анхаарах ёстой гэж үзэж байгаа шүү дээ.
Өвчтөн өөр дээрээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхэд нийгмийн гутаан доромжлолоос болгоомжилж өвчнөө нуун дарагдуулах, энэ нь цаашлаад өвчин тархах аюулыг үүсгэдэг. Хуулийн төслийг хэлэлцэж буй энэ үед нийгмийн дархлааг өндөр байлгах чиглэлээр арга хэмжээ авах заалт оруулах хүсэлтэй байна. Үүнийг тусгаж өгнө үү.
Мөн "өндөржүүлсэн" болоод "бүх нийтийн бэлэн байдал" гэсэн хоёр томъёолол орсон байна. Орж ирж байгаа хуулийн төсөл дээр юу хийгдэх нь тодорхойгүй байна. Цар тахлын үед хийгдэх арга хэмжээнүүдийг л дурджээ. Ялгаж салгах шаардлагагүй гэж үзэж байна уу" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.