БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод Ковид-19 цар тахлын анхны тохиолдол илэрснээс хойш бараг таван сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд хатуу чанга хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан Ухань хотод хөл хориог бага багаар цуцалсаар олон нийт эргэн хэвийн амьдралдаа хөл тавьж байна.
Гэхдээ нийтээс зай барих, амны хаалт зүүх, гараа ариутгах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд үргэлжилж, иргэд халдвараас хамгаалсаар байна. БНХАУ-д халдварын тохиолдол буурсаар найм дахь хоногтоо коронавирусээр халдварласан өвчтөн нас бараагүй гэдгийг гадны эх сурвалжууд дамжууллаа.
Ухань хотод Хятадын бусад хотуудтай адил өглөөний цайны газрууд эргэн үйл ажиллагаагаа сэргээснийг Синьхуа агентлаг онцолжээ.
Эх сурвалж: Xinhua
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.