Нью-Йорк хотод байдаг Бронкс амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авсныг энэ сарын эхэнд мэдээлсэн билээ. Тэгвэл тус амьтны хүрээлэнд байсан гурван бар, Африкийн дөрвөн арслан халдвар авсныг мэдээлжээ.
Тус амьтны хүрээлэнгийн дөрвөн настай бар Надиа коронавирусээр халдварласныг илрүүлсний дараа Африкийн арслангуудад халдварын шинж тэмдэг илрээд байсан юм. Халдварын шинж тэмдэг илэрсэн амьтдад хийсэн шинжилгээний хариугаар коронавирус туссаныг нь тогтоосон байна.
Мөн халдварын шинж тэмдэг илрээгүй байсан нэг барны шинжилгээний хариу эерэг гарчээ. Ийнхүү нийт найман амьтанд халдвар илэрсэн байна. Тус хүрээлэн гуравдугаар сараас эхлэн хаалгаа барьж, зочид хүлээж аваагүй ажээ.
Амьтны хүрээлэнгийн зүгээс коронавирусийн халдвар авсан амьтдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд нэг их ханиалгаж зовиурлалгүй хоолоо сайн идэж байгааг дамжуулсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.