СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мишель Обама: Албан тушаалын хойноос хөөцөлдөхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж буй Жо Байден тэргүүн хатагтай асан Мишель Обамаг дэд Ерөнхийлөгчөөр сонгох хүсэлтэй байгаагаа “CBS” корпорацын “KDKA” радиод ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ. Тэрбээр Мишель Обамаг ухаалаг, юу хийхээ мэддэг, гайхалтай эмэгтэй хэмээгээд, өөрийнх нь саналыг хүлээн авбал хүчтэй дэмжлэг болно хэмээн ярьсан байна.

Гэхдээ Мишель Обамаг Цагаан ордонд эргэн ирэх хүсэлтэй байгаа эсэхийг мэдэхгүй байна гэжээ. Байден дэд Ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүнийг сонгох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлсэн юм. Харин Мишель Обама өнгөрсөн 2018 онд гаргаж байсан “Becoming” номондоо албан тушаалын хойноос хөөцөлдөх сонирхолгүй хэмээсэн байдаг.

Түүнчлэн Цагаан ордноос явсныхаа дараа өгсөн ярилцлагууддаа улс төрд орох эсэх талаар тэрбээр “Шулуухан хэлэхэд надад сонгуульд оролцох хүсэл алга. Би хэзээ ч улс төрийн хөгжөөн дэмжигч байгаагүй. Өнгөрсөн арван жилийн хугацаанд авсан туршлага ч энэ талаарх үзэл бодлыг минь өөрчилсөнгүй. Цаг хугацаа өнгөрч, нас ахих тусам амьдралд юу хэрэгтэйг улам бүр ойлгож эхэлдэг. Би хэзээ ч улстөрч байхыг хүсээгүй” хэмээсэн байдаг.

Гэхдээ Ерөнхийлөгч асан Барак Обамагийн зөвлөх байсан Валери Жаррет Мишель Обама нөхрийнхөө дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байдены тавьсан саналыг хүлээн авч магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Тэрбээр “Миний ингэж хоёрдмол байр суурь илэрхийлж буй шалтгаан Мишель хэзээ ч албан тушаал сонирхож байгаагүйтэй холбоотой. Гэхдээ нөгөө талаас түүнд дэд Ерөнхийлөгчөөр ажиллах чадвар хангалттай бий.

Одоогоор тэр сайн дурын ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Сайн дурын ажил хийх, улстөрч байх хоорондоо асар их ялгаатай. Барак Обамагийн хувьд сайн дурын ажил болоод улс төрийг аль алийг нь сонирхдог байсан. Харин Мишелийн хувьд түүнээс нэлээд ялгаатай” хэмээн “The Hill” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Улс төр судлаачийн зарим нь Мишель Обама нөхрийгөө ажлаа өгсний дараа Хиллари Клинтон шиг улс төрд орж ирнэ хэмээн таамаглаж байгаа юм.

Түүнчлэн тэдний олонх нь хэдэн жилийн дараа Мишель Обама Иллинойс мужаас сенатад орж ирэн нөхрийнхөө сууж байсан дээд танхимын суудлыг эзэлж чадна ч гэж үзэж байгаа юм. юм.

https://www.rt.com/op-ed/486508-michelle-obama-biden-democrats/

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
147.147.106.64

Opra ene hoer iin hamgiin husch bui zuil tord ochih

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.