Хотоос гарах бичиг авахыг хүссэн иргэдийн хөл хөдөлгөөн НОБГ-ын гадна хэр байгааг сурвалжиллаа. Өмнө нь хоёр ч удаа гэнэт хөл хорио тогтоож, хотоос орох, гарах бичиг авах гэсэн иргэдийн хөлд НОБГ дарагдаад байсантай харьцуулахад энэ удаад сайтар зохион байгуулснаар харьцангуй хүн цөөнтэй байлаа.
Иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх бодлого баримталж, өргөдлийг шуурхай авах, оочер хооронд хугацаа заах зэргээр НОБГ-ын ажилтнууд зохицуулалт хийж байна.
Хотоос гарах зайлшгүй шалтгаантайг батлах эмнэлгийн болон хороо хорин, албан байгууллагын бичгийг иш үндэс болгон зөвшөөрөл өгч байна. Иргэдийн хувьд эмнэлгийн бичиг баримт шаардлаа, өргөдлөө бичээд ир гэж байна гэх зэргээр ярьж байлаа.
Хөл хөдөлгөөнийг сийрэг байлгах үүднээс хариуг НОБГ-ын ажилтнууд нэг цагийн дотор өгч байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.