СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Энхсайханы ямар ноцтой яриа шүүх ажиллагаанд саад болно гэж үзэв?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы гэм бурууг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч, шүүх хурлыг хойшлуулж, М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргалаа. Хавтаст хэргийн нууцыг цахимаар болон хэвлэлээр ил цагаан ярьж байгаа нь шүүх хуралд саад болж байна хэмээн шүүх үзсэн байна. 

М.Энхсайханы ямар үг, үйлдэл шүүх хуралд саад болно гэж үзсэнийг эргэн харцгаая. 

Тэрээр өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн ноцтой зүйлийг ярьсан байдаг. Тухайлбал, 

-Миний өмгөөлөгч Оросоо “Таван толгой төсөл хэрэгжээгүй, хэрэгжээгүй учир гэмт хэрэг гэж үзэх бололцоогүй. Прокурор төслийг өргөн барьснаар хэрэг үйлдэгдсэн гэсэн нь буруу, бусад бэлтгэсэн материалууд дутуу, нэг талыг барьсан, дахин мөрдөн байцаалтад нягтлуулах ёстой” гэх мэт санал тавьсан

-Надад холбогдох хэрэг гэгчээр өмгөөлөгч прокурорт нийтдээ 11 удаа хандаж, миний талд нотлох баримтуудыг хавтаст хэрэгт оруулах талаар ажилласан байдаг. Харамсалтай нь өмгөөлөгчийн гомдлыг АТГ, Прокурор ойшоогоогүй, зөвхөн хүнийг яллах улс төрийн ажиллагаа хийсэн

-Миний зүгээс Шүүхэд хандаж мөн хүсэлт тавьсан. Намайг хорлон сүйтгэх гэдэг зүйл ангиар яллаж ингэхдээ “Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр” гэж тодотгосон байгаа. Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч өгнө үү. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагуудын Удирдах ажилтны зөвлөлгөөн дээр Таван толгой төслийг гадныханд 100 жилээр, үнэгүй өгөх гэж байсан гэж худал улс төр хийсэн. Надад үүсгэсэн хэрэг дээр улс төрийн хонзогнол илт харагдаж байгаа.

-Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж гадныханд Хятадын Шинхуа, Японы Сумитомо компанид давуу байдал бий болгосон гээд байгаа. Ямар давуу байдал бий болгосон юм бэ гэхээр АТГ, Прокурор хариу өгч чаддаггүй юм

-Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт буруутгал шүүхээр нотлогдохгүй байж магадгүй гэж бодсон уу машин гэх мэт жижиг асуудлыг хүртэл хавчуулчихсан яваа. Яаж ийж байгаад яллана гэсэн улайрал үүний цаана байх шиг.

-Мега төсөл хариуцсан сайдын албан үүргээ гүйцэтгэсний төлөө, хэрэгжээгүй гэрээгээр шалтаглаж хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн хэмээн буруутгаж байгааг хэн ч улс төрийн махны машин ажиллаад эхэлчихлээ гэж харна л даа

-Миний хувьд болж буй үйл явдлыг ил тод байлгана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
4 жилийн өмнө
202.9.46.189

ӨӨРИЙНХ НЬ ҮЙЛДСЭН ӨДИЙ ТӨДИЙ ГЭМТ ХЭРГЭЭС ГАДНА ЦААНА ЧИНЬ ЭНЭ БАЙТУГАЙГ ДОНГОСЧ, ХҮМҮҮСИЙГ ЯНЗ БҮРИЙН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТ УДАА ДАРАА ГҮТГЭЖ, ХУУЛЬ ДУУДСААР БАЙТАЛ ОРГОЖ ЗУГТАЖ, ХАГАС ЖИЛ ХУУЛИЙН АЖЛЫГ СААТУУЛСАН, ЦАХИМ ОРЧИНД ХЭРЭГ ДЭЛГЭХ БАЙТУГАЙ ТУСГАЙ НЭВТРҮҮЛЭГ ГАДААДАД ХҮН ДУУДАЖ ХИЙЛГЭН ЦАЦАЖ СААД УЧРУУЛСАН ОНЦ АЮУЛТАЙ ЭТГЭЭД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БИЙ. ТҮҮНИЙГ Л БУШУУХАН ХОРИХ ХУУЛИЙН ТӨДИЙГҮЙ НИЙГМИЙН ШААРДЛАГА ОЛНЫ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БНА.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.112

Энэ женко арай биш ээ. Өөрийнх нь хийсэн хэрэг цаас биш бүр төсөл болоод төсвөөс мөнгийг нь аваад идчихсэн баримттай шдээ. Ямар өөдгүй эр вэ энэ нээрээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.