Индонези улсын одоогийн нийслэл Жакарта хот усанд автаж, живж болзошгүй гэж үзсэн тул нүүлгэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл шинэ нийслэлээ байгуулахаар төлөвлөж буй газар нь цунамийн өндөр эсрдэлтэй бүсэд багтаж байгаа гэдгийг судлаачид анхааруулжээ.
Эрдэмтэн судлаачид Борнео болон Сулавеси арлуудын дунд байдаг Макассарын хоолойн усан доор эртний олон төрлийн хөрсний гулсалт үүссэн улс мөрийг олсон байна. Хэрэв усан доор үүссэн ан цав, газар хөдлөлт дахин давтагдвал шинээр нийслэл байгуулах газартай маш ойрхон цунамийн аварга давалгаа үүсэх эрсдэлтэй ажээ.
Ерөнхийлөгч Жоко Видодогийн өнгөрсөн жил мэдэгдсэнээр нийслэлийг Жакартагаас Борнео руу нүүлгэх юм. Судалгааны багийнхан Борнеог зорьж тэнд эрт үед цунами үүсч байсан болон далайн давалгаа эрэгт хэрхэн нөлөөлж байсныг судлахаар болжээ.
Индонези улс нь газар хөдлөлт цунамийн идэвхтэй бүсэд оршдог. 2018 онд хоёр ч удаа хөрс нурж цунамийн давалгаа үүссэн бөгөөд Анак Кракату галт уулыг сөнөөж, Сулавесийн Палу Бэйд хөрс нурсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.