Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р баг “Цагаан дов” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 22-ны 18 цаг 30 минутын үед марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь хүнд гэмтэл авчээ.
Мөргөлдсөн автомашины жолооч хүнд гэмтэл авсан хүүг эмнэлэгт хүргэж өгөхдөө “МОТОЦИКЛЬТОЙГОО ЯВЖ БАЙГААД ОНХОЛДСОН БАЙХААР НЬ АВААД ИРЛЭЭ” гэж хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэргийн газраас зугтан 70 километрийн зайтай байдаг гэртээ очиж, ослын улмаас автомашиндаа учирсан эвдрэл, гэмтлийг нуун далдлан зорилгоор хагарсан их гэрэл, дохиог сольсон байсныг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай илрүүлсэн байна.
Мотоциклийн жолооч 16 настай, эрэгтэй Т нь сумын эмнэлэгт хүргэгдэн очоод 30 орчим минутын дараа амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ёстой хүний мөсгүй новшийн амьтан юмдаа