СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-04-23

Йелийн их сургуулийн хамгийн алдартай хөтөлбөрт үнэгүй суралцах боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Йелийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Лори Сантос өнгөрсөн 2018 оны хавар “Сэтгэл зүй ба сайхан амьдрал” нэртэй богино хэмжээний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэрбээр энэ сургалтаараа сэтгэл зүйн шинжлэх ухааныг бодит амьдралтай холбон сонирхолтойгоор тайлбарлаж, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байх, өөртөө итгэлтэй болох зуршлын талаар хичээл ордог байна.

Гэтэл. Өнгөрсөн жил гэхэд л 1200 оюутан буюу Йелийн их сургуулийн төгсөх ангийн оюутнуудын 25 хувь нь тус хичээлийг сонгон судалжээ. Тэгвэл энэхүү алдартай хөтөлбөрт хүссэн хүн бүхэн онлайнаар хамрагдах боломж бүрдээд байна. Профессор Лори Сантос “The New York Times”-д өгсөн ярилцлагадаа “Йелийн томоохон лекцэнд хамгийн ихдээ 600 оюутан л суудаг.

Харин “Сэтгэл зүй ба сайхан амьдрал” хөтөлбөрийн лекцэнд тогтмол 1000 гаруй оюутан хамрагддаг” гэжээ.

Сургалтын хөтөлбөрт дараах сэдэв багтдаг.

-Аз жаргалын талаарх буруу ойлголт

-Хэвшмэл байдлаа хэрхэн засах вэ -Биднийг аз жаргалтай болгодог зүйлс

-Төлөвлөгөөгөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэх

Доорх линкээр бүртгүүлэх боломжтой

https://www.coursera.org/learn/the-science-of-well-being

Эх сурвалж: https://www.businessinsider.com/coursera-yale-science-of-wellbeing-free-course-review-overview?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.