СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-23

Онцгой нөхцөлд архи зардаг өдрийг цөөлье

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэгчээр архинаас үүдэлтэй гэмт хэрэг сүүлийн саруудад нэмэгджээ.  Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээнд архидах нь ихэссэн байна.  Үүнийг ЦЕГ-аас гаргасан судалгаанаас харж болно. Тодруулбал, Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу 1880 хүнийг эрүүлжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 93-аар өссөн үзүүлэлт. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1193 -аар өссөн байна.

Тэгэхээр . Архи ууж, агсам согтуу тавих, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ахуйн хүрээний архидалтаас үүдсэн хамгийн том хохирогч нь хүүхэд. Архидан согтуурсны улмаас найз нөхөд болон гэр бүлийн хүмүүс хүмүүс хоорондоо маргалдах үед хүүхэд сэтгэл санаагаараа хохирдог төдийгүй эрүүл мэнд, амь нас нь ч эрсдэлд орж байгааг анхаарах нь чухал  гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Дахиад нэг бодит баримт дурдахад нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай Цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 40 орчим хувийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага эзэлдэг байна.   Энэ нь  бүхэн  баар цэнгээний газруудыг хаасан ч архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах ёстойг харуулж байгаа юм.

Тэгэхээр онцгой нөхцөл үүссэн үед төрөөс авах бас нэг чухал арга хэмжээ нь архи зарахыг зогсоох бүр болохгүй цөөлөх юм. Одоогоор Увс, Архангай,  Дорноговь, Сэлэнгэ аймгууд архи, согтууруулах ундааг 15:00 цагаас хойш худалдан борлуулахыг хориглох шийдвэрийг гаргажээ. Олон улсад ч коронавирусын тархалттай холбоотойгоор улс орнууд архины хэрэглээг хязгаарлаж байна. Тодруулбал,   Худалдаалж буй дэлгүүрүүдийг хаахыг үүрэг болгожээ. Мөн . ДЭМБ-аас ч цар тахлын улмаас хөл хорионд орж, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эрүүл байх нь чухал  гэдгийг анхааруулаад байгаа юм.  Түүнчлэл улс орнуудыг гэр бүлийн хүрээний гэмт хэрэг, хүүхэд хамгаалал тал дээр онцгойлон анхаарахыг уриалсан байдаг.

Тэгэхээр хамгийн эрдсэлтэй нөхцөлд байгаа манай улсын хувьд ч хөл хориог чангатгахын хэрээр нэмэгдэж байгаа ахуйн хүрээний архидалт түүнийг дагасан гэмт хэрэг, зөрчлийг анхаарах хэрэгтэй байна.  . Ядаж онцгой нөхцөл үүссэн энэ цаг үед архи зардаг өдрийг цөөлье.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.