Видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч “Netflix” компанийн төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүний тоо энэ оны эхний улиралд 15.8 саяар нэмэгджээ.
Өнгөрсөн оны мөн үед шинээр бүртгүүлсэн гишүүний тоо 9.6 саяд хүрч байсан аж. Ийм үзүүлэлттэй байгаа нь шинжээчдийн таамгаас хоёр дахин илүү байгааг компаниас онцолж байна. Энэ оны эхний улиралд шинэ хэрэглэгчийн тоо долоон сая орчимд хүрнэ гэж компани таамаглаж байсан аж. Өнгөрсөн оны эхний улиралд 4.52 тэрбум ам.долларын орлоготой ажилласан. “Netflix” компани энэ оны эхний улиралд 5.77 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ. Энэ хугацаанд цэвэр ашиг орлого 344 сая ам.доллароос 709 сая ам.доллар болж өссөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.