СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Итали: Коронавирусийн үеэр мафийн толгойлогчид суллагдаж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Итали улсын хорих газруудад Ковид-19 вирус тархах өндөр эрсдэлтэй байгаа тул ял эдэлж байгаа өндөр настай хулгай, дээрмийн хэрэгтэй ялтнуудыг суллаж гэрийн хорионд саатуулах шийдвэрийг гаргажээ. Үүний дараа хоригдож байгаа мафийн олон арван толгойлогч мөн ижил шалтгаанаар суллагдаж магадгүй болсныг эх сурвалжууд онцолж байна.

L’Espresso сэтгүүлийн лхагва гарагийн дугаарт нийтэлснээр Милан хотын шүүх Кос Ностра гэмт хэргийн бүлэглэлийн хамгийн нөлөө бүхий толгойлогчдын нэг 78 настай Францеско Бонураг суллах тушаал гаргажээ. Тэрээр хийсэн хэргийнхээ төлөө 23 жил хоригдох ялаа эдэлж байсан юм. Түүний эрүүл мэндийн байдалтай холбогдуулан гэрийн хорионд шилжүүлжээ.  

Мөн Ндрангета бүлэглэлтэй холбоотой 72 настай Рокко Санто, 65 настай Винсенцино Ианнацо нарыг суллаж гэрийн хорионд шилжүүлсэн байна. Энэ нь маш аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн гэж Италийн хорих газрын үйлдвэрчний эвлэл Осапын ерөнхий нарийн бичгийн дарга Лео Бенедучи ярьжээ.

байгаа юм. Тиймээс коронавирусийн халдвар авах, халдварласан тохиолдолд хүндрэл үүсэх эрсдэлтэй 70 болон түүнээс дээш насны хоригдлуудын эрүүл мэндийн байдал түгшээж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр 70-аас дээш насны 74 мафийн толгойлогоч ял эдэлж байгаа аж. Тиймээс эдгээр онц аюултай этгээдүүд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх замаар хорих газраас суллагдаж болзошгүй нөхцөл байдал үүсч байна. .

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.