Нигери улсын иргэн 68 настай Маргарет Аденуга урьд өмнө гурван ч удаа хуруу шилэнд үр тогтоон бие давхар болохыг оролдсон нь бүтэлгүйтжээ. Цөхрөлтгүй дахин нэг удаа оролдсон нь амжилттай болж тэрээр хүү, охин ихэр хүүхэд тээж төрүүлсэн байна.
Тэрээр нөхөр 77 настай Ноа Аденугатайгаа 1974 онд гэрлэсэн ч хүүхэдтэй болж чадаагүй байна. Хос нас өндөр гарсан ч өөрсдийн хүүхдээ төрүүлэхээр бууж өгөлгүй оролдсоор байжээ.
Ихрүүдийг 37 долоо хоногтой байхад нь хийсвэр хагалгаагаар өнгөрсөн мягмар гарагт Лагос их сургуулийн эмнэлэгт эх барьж төрүүлсэн байна. Хатагтай Аденугаг анх удаа ээж болж байгааг эмнэлгийнхэн гайхаж, уг мэдээ дэлхий даяар таржээ. Ноён Аденуга хөрөнгийн бирж дээр хянагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд гэр бүлийнх нь мөрөөдөл биелсэнд хязгааргүй их баярлаж байгаа гэдгээ илэрхийлжээ.
Ихрийг эх барьсан эмч доктор Адейэми Окуново эмэгтэйн нас өндөр байсан тул жирэмсний явцыг тусгай багийн мэргэжилтнүүд хянаж байсан гэжээ. Ахмад настайн дээр анх удаа ураг тээж байгаа тул маш өндөр эрсдэлтэй байжээ.
Өнгөрсөн жил Энэтхэг улсад 73 настай эмэгтэй ихэр охидоо эсэн мэнд төрүүлж, хиймлээр үр тогтоолгож амаржсан хамгийн ахмад настай хүнээр нэрлэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.