СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иран улс анх удаа цэргийн зориулалттай хиймэл дагуул хөөргөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Иран улсын хувьсгалт гвардын корпус түүхэндээ анх удаа цэргийн зориулалттай хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөсөн тухай мэдээлжээ. .

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны энэ үйлдлийг НҮБ-ын тогтоолыг зөрчсөн тул хариуцлага тооцох ёстой гэж мэдэгджээ. Тэрээр

Хувьсгалт гвардын мэдээлснээр хиймэл дагуулыг лхагва гарагт алслагдсан цөлийн бүсээс хөөргөжээ. Гвардын хошууч генерал Хуссейн Саламийн хэлснээр цэргийн хиймэл дагуул амжилттай хөөргөж дэлхийн тойрог замд оруулснаар стратегийн ач холбогдолтой мэдээ мэдээлэлд илүү ойр болж байна.  

Өнгөрсөн хоёрдугаар сард Иран улс холбоо харилцааны зориулалтаар Зафар хиймэл дагуул хөөргөхийг оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Мөн өнгөрсөн жил хоёр ч хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай болоогүй ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.