Дэлхийн шилдэг тоглолтууд: ATOMS FOR PEACE - Live at EXIT R:Evolution
Дэлхийн шилдэг тоглолтууд: ATOMS FOR PEACE - Live at EXIT R:Evolution

 

 

Atoms for Peace

Энэ бол супергруп ангилалд хамаарах хамтлаг юм. Супергруп гэдэг нь товчхондоо чадварлаг уран бүтээлчдийн нэгдэл гэж ойлгож байна. Энд өөр, өөр хамтлагт харьяалагддаг эсвэл соло уран бүтээлчид хамтдаа мэргэжлийн уран бүтээл туурвидаг юм.

Бидний өнөөдөр тоглолтыг толилуулах электроник, экспериментал рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "Atoms for Peace" хамтлагт алдарт "Radiohead" хамтлагийн дуучин Том Йорк, тус хамтлагийн продюсер Нигел Годрич, "Red Hot Chili Peppers" хамтлагийн аргил гитарчин Флий, "R.E.M." хамтлагийн бөмбөрчин Жой Варонкер нарын нэгдэл юм.

2009 онд Том Йорк "Atoms for Peace" супергрупыг нэгтгэж 2013 онд "Амок" нэртэй цомог гаргажээ. Манай сайтын "Таны заавал сонсох ёстой цомог" цуврал булангаар энэхүү цомгийг тун удахгүй дэлгэрэнгүй танилцуулах болно. 

За тоглолтоо тухлан сууж таалан сонсоно уу. ХӨГЖМӨӨ ЧАНГАЛ!!!

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл