СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмгөөлөгч Б.Батзаяа: Өмгөөллийн нөхөрлөлийг хөгжүүлж чадваас соён гэгээрүүлэх үйлс маань саадгүй бүтнэ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

"Ананд адвокатс" ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер Б.Батзаяагийн тус ХХН-ийн 15 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе. 

Сайн байцгаана уу

Өмгөөллийн Ананд Адвокатс ХХН-өөс зохион байгуулж буй Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил форумд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье.

Өмгөөллийн нөхөрлөл маань хуульч өмгөөлөгч бидний мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах, мэргэжлийн хувьд өсч торних, туршлагажих, төлөвших гэр маань билээ.

Гэвч өмгөөллийн нөхөрлөлийн зохицуулалт тавхан жилийн өмнө Монгол улсад бий болсон, хангалттай зохицуулалт үгүй байгаа зэрэг нь өдөр тутам бэрхшээл учруулж байгаа.

Өмгөөллийн нөхөрлөлийн зарчим, мөн чанар, онцлогийг ойлгох, нөхөрлөлийн гэрээг дээд зэргийн өндөр түвшинд байгуулах, нарийвчилсан зохицуулалтуудыг шийдэхгүй бол ирээдүйд бидэнд эрсдэл учрах, хуульчдын төлөвшил, өмгөөллийн салбарын хөгжлөөс хойш татах зэрэг асуудлууд үүсэхээр байна.

Юуны түрүүнд бид цаг зуурын багахан өсөлт ашиг бус хөгжлийг, тэр дундаа ТОГТВОРТОЙ, хүн төвтэй хөгжлийг бүтээх нь чухал байгаа учраас форумаа ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ гэсэн сэдвээр хийж байна.

Монголын Хуульчдын холбооны дэргэд 2016 оны сүүлээр Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороог 30 гаруй өмгөөллийн нөхөрлөлийн партнеруудын санаачлага оролцоотой Б.Баяр өмгөөлөгч даргатайгаар байгуулж 2017 онд тодорхой ажлуудыг санаачлан хийж эхэлсэн нь Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжилд анхаарсан хуульчдын талархууштай алхам байлаа. Энэхүү хороог ахлан ажиллаж буй Б.Баяр өмгөөлөгч мөн бүрэлдэхүүнд нь оролцож идэвхитэй ажиллаж буй З.Сүхбаатар өмгөөлөгч, Нямдорж өмгөөлөгч, Майзориг өмгөөлөгч, Мөнгөнсарнай өмгөөлөгч, Батбаяр өмгөөлөгч нартаа талархал илэрхийлье.

Энэ форумаас гарсан санал санаачлагыг Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороо маань цаашид гол зорилтуудаа болгон ажиллах болов уу хэмээн бодож байгаа бөгөөд МХХ-д бүртгэлтэй бүх нөхөрлөлүүд маань энэ хорооны идэвхитэй гишүүн болж ажиллахыг уриалж байна.

Бид Өмгөөллийн нөхөрлөл хэмээх энэхүү гэртээ мэргэжлийн хуульч өмгөөлөгчдийг бэлтгэж хамтдаа хөгжиж чадваас Нийгэмд хуульч хүний зохих үнэлэмжийг тогтоох, хууль дээдлэх ёсыг хэвшүүлэх, соён гэгээрүүлэх үйлс маань саадгүй бүтнэ.

Форумд нэн тэргүүний асуудлуудыг хөндөхөөр зохион байгуулах баг шийдвэрлэж хууль зүйн салбарт идэвхитэй манлайлан ажиллаж буй хуульч өмгөөлөгчдийг урьсан бөгөөд та бүхнийг нээлттэй, идэвхитэй оролцохыг хүсье.

Форумын үйл ажиллагаа нээсэнийг албан ёсоор мэдэгдэж амжилт хүсье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.