СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-22

Харшил хаанаас үүсдэг вэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

150-200-хан жилийн өмнө, хамгийн хөгжсөн орны иргэд ч гараа тогтмол угааж заншаагүй байсан гэдэгт одоо итгэхэд бэрх. XIX зууны сүүлчийн хагасаас халдварт өвчин үүсгэгчийг нээснээр ариун цэврийг нийтээр сахих аян өрнөж, тэр хэмжээгээр нас барагсдын тоо, хүүхдийн эндэгдэл буурсан билээ. Таатай энэ үзэгдэл зөвхөн ариун цэврийг сахиснаас ч бий болсон юм биш, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, тарилгыг амьдралд туршиж, олон хот бохирын суваг хийгээд цэвэр усны системтэй болсон нь үүнд нөлөөлсөн. Хожим бактерын эсрэг үйчилгээт сульфаниламид, дараа нь антибиотик гарч ирсэн нь хүн төрөлхтний өсөлтөд өөрийн үүргээ гүйцэтгэжээ.

Азийн орнуудад гараа тогтмол угааж ходоод, гэдэсний халдварт өвчин тусахаас сэргийлж байхад өндөр хөгжилтэй орнууд нэг алхам урагшилж, бактер устгадаг угаах шингэнүүдийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж заншлаа. Бие, хувцас, гал тогооны хэрэгсэл, сантехникт зориулсан шингэнүүдээс гадна агааржуулах системд ч нян устгах төхөөрөмж суурилуулж эхлэв.

Хөгжиж буй орнуудад халдварт өвчнөөр нас барагсдын тоо урьд үзэгдээгүйгээр цөөрч, цаашид ч энэ хандлага үргэлжлэх төлөвтэй. Гэвч эдийн засгийн чадавх сайтай, чинээлэг иргэдийн дунд ядуусын хороололд бараг “үзэгдээгүй” өвчин газар авч байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд харшил хэмээх өвчин тархаж, Герман, Англи, Франц зэрэг өндөр хөгжилтэй орны иргэдийн 10-30 хувийг дарлах болов.

. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаараа ч, эдийн засаг хийгээд нийгэмд учруулах хохирлоороо ч харшил дээгүүрт бичигдэнэ. Харшил хэмээх эмгэг хүүхдүүдэд голцуу илэрч байгааг онцлох нь зүй. .

Энгийнээр тайлбарлавал, ямар нэгэн антиген, гаднын биетэд хүний дархлалын систем огцом хариу өгч буй явдал. Уг антиген (аллерген) нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулахааргүй, өөрөөр хэлбэл, муурны үс, ургамлын тоосонцор, шоколад, самар, нимбэг, жүрж гэх мэт бэрсүүт төрлийн жимснүүд байлаа ч ялгаагүй. . Харшлаар зогсохгүй, дархлалын систем өөрийнхөө эд эсийг устгадаг чонон хөрвөс, эвэршил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөж буй тохиолдол мөн л хөгжиж буй орнуудад олон бүртгэгдэж байна.

Харшлын талаар Британийн эрдэмтэн Стречэн нэгэн таамаглал дэвшүүлсэн байна. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн эргэн тойронд хумхын тоос үлдээлгүй цэвэрхэн байлгахад сул тал гэж бас байдаг гэж тэрбээр үзсэн юм. Хэтэрхий цэвэр орчинд хүний Th1 буюу бичил организмтай тэмцэх зорилготой систем нь муу хөгжиж эхэлдэг, харин дархлалын тогтолцоо өөрөө дотоод тэнцвэрээ алдахгүй тулд гаднын биетийг мэдрэх зорилготой эсэд хүчээ төвлөрүүлж эхэлнэ.

Эцсийн дүнд нь эрүүл мэндэд хоргүй байлаа ч ямарваа нэгэн гаднын биетийг хүчтэй эсэргүүцэх механизм бүрэлддэг. 1989 онд анх эл таамаглалыг олонд сонордуулахад энгийн иргэд төдийгүй эмч, мэргэжилтнүүд ч хэлэх үгээ олж ядан гайхсан билээ. Хотын иргэд болон хөдөө сууринд аж төрөгчдийн хооронд харшилтай болох магадлал хол зөрүүтэй байдгийн шалтгааныг үүнээс эрж болно. Өөрөөр хэлбэл, тийм ч цэмцгэр бус орчинд өссөнөөр хүний дархлалын систем тэнцвэртэй байж, гаднын биетийг хэвийн хүлээж авна. Америкийн болон Германы эрдэмтдийн баталж буйгаар, муур, эсвэл нохойтой айлын хүүхэд харшилтай болох магадлал тун бага гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.