СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг илрүүлэлтийг нэмэгдүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв. 

Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. . Цагдаагийн албан хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь цахимжуулах, боловсронгуй болгох аяныг өрнүүлсэн. .

Иймд цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь өгөөжтэй хэмээн үзжээ. Мөн 2018 оны байдлаар жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 10.000 хүнд 169 гэмт хэрэг, дэлхийн улс орнуудын 100.000 хүн тутамд харьцуулан тооцоолох аргаар тооцоход аж.

Жилд дунджаар 31.000 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж, иргэд аж ахуйн  нэгжид 184.8 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч 900 гаруй хүн нас барж, 10351 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага 90 гаруй хуулийн 180 орчим хэм хэмжээний хэрэгжилтийн хүрээнд иргэд олон нийтэд хууль сахиулах үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа ч дээрхи тоон үзүүлэлтүүд өсөх хандлага ажиглагдсаар байгаа аж. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахад техник технологийн хувьд хоцрогдсон, үйл ажжиллагааны арга боловсронгуй болоогүй, алба хаагчдын ажлын ачаалал их, төсөв хөрөнгийн хүрэлцээ дутмаг зэргээс шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байна хэмээн үзэж байгаа аж.

Иймд ЦЕГ, ХСИС-ын хамтарсан ажлын хээсгээс цагдаагийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ явуулж, энэхүү хөтөлбөрийг бусад бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсныг Засгийн газрын гишүүд дэмжин батлав. Хөтөлбөрийн хугацаанд үндсэн таван зорилтыг хэрэгжүүлж, 118,2 тэрбум төгрөг зарцуулах аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.