СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээс болж дэлхийн 250 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн нийтийг хамарсан коронавируст цар тахлаас улбаалж өлсгөлөн гамшгийн түвшинд нэмэгдэж олон сая иргэн нэрвэгдэх эрсдэлтэй байгааг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бисли мэдэгджээ. Тиймээс тэдгээр олон сая иргэнийг өлсгөлөнгөөс аврахын тулд цаг алдалгүй, нэн даруй тусламж үзүүлэх шаардлагатай гэдгийг анхаарууллаа.

Одоогоор дэлхий дээр 135 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа гэж тооцсон бол коронавирус энэ тоог бараг хоёр дахин нэмж 250 сая гаруй иргэн болно гэжээ. .

Эдгээр улс орнууд зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнууд юм. Өмнөд Судан улсад хүн амын 61 хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсон гэж судалгаагаар харуулжээ. .

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн видео хурал дээр ноён Бисли “өлсгөлөн гамшгийн түвшинд хүрэхээс өмнө ухаалгаар, түргэн шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Бидэнд цаг үлдсэнгүй. Бид Ковид-19 цар тахал хүн төрөлхтнийг сүйрэлд хүргэхээс өмнө шаардлагатай хөтөлбөрүүдийг хамтдаа баталж чадна гэдэгт найдаж байна” гэжээ.

Хамгийн хүнд нөхцөл байдалтай байгаа Йемен улсад Дэлхийн хүнсний хөтөлбөр хоол хүнс хүргэхээр ажиллаж байгаа ч Хоути босогчдын бүлгийн дайралтаас болж ивээн тэтгэгч орнууд тусламжаа зогсоогоод байна. Тус улсад байгаа 12 сая иргэнд хоол хүнс хүргэх нэн шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.